2016 оны 03 сарын 31
Монголбанкны гаргасан тайлангаар арилжааны банкууд 2669 иргэний 163.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 779 иргэний 5 хувийн хүүтэй 36.4 тэрбум төгрөгийн, 1363 иргэний 8 хувийн хүүтэй 87.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 532 зээлдэгчийн 22 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.