Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

2016 оны 03 сарын 31

Гуравдугаар сарын 31

  1. Өнөөдөр бол жилийн 91 дахь өдөр бөгөөд он дуустал 275 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +3 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн хур тунадас орох юм байна.
  3. Билгийн тооллын 23, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал эд эдлэл, идээ ундаа олдох гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2052.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.70, юань 316.00, вон 1.79 төгрөг байна.
  5. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: "Ирвэс хамгаалах сан", "АСК" , "Ногоон сэтгүүлч" байгууллагаас Тостын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлаж байна.
  6. 12.00 цагт болох "Сайдын цаг"-т Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно. Уулзалт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болно.
  7. 09.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ.
  8.  12.00 цагт “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын зочдыг хүлээн авах нисэх буудлын өргөтгөл, тохижилтын талаар “Чингис хаан” нисэх буудлын захирал Б.Бадрал, ИНЕГ-ын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр, Аюулгүй байдлын газрын ерөнхий менежер Ж.Батхүү нар мэдээлэл өгнө.
  9. Монгол Хайкин клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, уулын спортын ОУ-ын хэмжээний мастер Л.Баярсайхан эмч Лувсандоржийн Баярсайханы “8000-ТАЙ ХОЁР ОРГИЛД АВИРСАН ТЭМДЭГЛЭЛ” номын нээлт 13.00-14.00 цагийн хооронд Интерномын 2 давхарт болно.
  10. Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулиас “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.
  11. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг устгаж хууль бусаар барилга барьж байгаа асуудлаар төрийн бус байгууллагууд шуурхай хурал зарлалаа.
  12. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас "218.1" хөдөлгөөнөөс МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран төгрөгийн ханш буюу Иргэний хуулийн 218.1 дүгээр заалтын биелэлтийн талаар мэдээлэл хийнэ.
  13. 09.30 цагт Стандартчилал, хэмжил зүйн хурлын танхимд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралтай. Тус хурлаар Барилга, Авто тээвэр, Эрүүл мэнд тусламж үйлчилгээ, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол, Нягтлан бодох бүртгэл, Газар тариалан зэрэг салбарын стандартуудыг хэлэлцэнэ.
  14. 10.00 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлээ өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  15. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Олон улсын эмч нарын баярын өдөр тохиож буй.
  16. Түүнчлэн өнөөдөр Трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
  17. 1959 онд 14 дүгээр Далай лам анх удаагаа Энэтхэг улсын хилийг давж, улс төрийн орогнол хүсэж байжээ.
  18. 1931 онд Бүгд Найрамдах Никарагуа улсад хүчтэй газар хөдлөлт болж, 2000 орчим хүний амийг авч оджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД