АСЕМ-ын уулзалтын үеэр манай улсад 6500 гаруй жуулчин ирнэ

2016 оны 03 сарын 30

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 21 дүгээр хуралдаан боллоо. Тус хуралдаанаар орон нутгийн нислэгийн хязгаарлалтын тухай болон бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.

Аялал жуулчлалын холбоонд 6500 гаруй жуулчин ирэх 7 дугаар сарын 5-18-нд Монгол Улсад аялах аяллаа баталгаажуулаад байгаагаас 3000 орчим нь тус сарын 13-18-нд  орон нутгийн ямар нэгэн нислэгээр аялах хөтөлбөр сонгожээ. Гэсэн хэдий ч дээд түвшний уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зогсоолын ачааллыг багасгахаар 7 дугаар сарын 13-17-нд орон нутгийн нислэгийг зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ нь жуулчны оргил ачааллын үетэй давхцаж байгаа учраас зохицуулалт хийж, орон нутгийн нислэгийг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтийг Монголын аялал жуулчлалын холбооноос гаргаж байгааг тус холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр танилцууллаа.

Энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа гэж Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ. Налайх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамны харьяа аэродромыг ашиглахаар зохион байгуулалт хийж байна. Нислэгийн хөдөлгөөний удирдлагыг нүүлгэн ажиллуулна, зорчигчид ашиглах боломжтой терминал бэлэн байгаа гэлээ. Ингэснээр орон нутгийн нислэг тасалдахааргүй болжээ. Нисэх зурвас, талбайн аюулгүй байдал, техникийн нөхцөлийг сайтар судлах шаардлагатайг үндэсний зөвлөлийн гишүүд сануулсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.113 hahahahahahaha 6500