Манай улсын урсгал тэнцэл 52.0 сая ам.доллараар өсчээ

2016 оны 03 сарын 30

Манай улсын урсгал тэнцэл өнгөрсөн сарын байдлаар 84.9 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 158 хувиар буюу 52.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлтэй байна. Үүнд орлогын дансны алдагдал 35%-иар буюу 42.0 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин барааны дансны ашгийн бууралтыг үйлчилгээний алдагдлын бууралт нөхөснөөр, тэнцэл өнгөрсөн оны түвшинд 142.6 сая ам.долларын ашигтай гарчээ.

Хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал 147.4 сая ам.долларт хүрч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 42 хувиар буюу 108.0 сая ам.доллараар буурсан эерэг өөрчлөлттэй байна. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжид орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлтөөр тайлбарлагдаж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.55 daraa n mongol mongo amarhan