Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: ИНЕГ-т агаарын ажиглалтын шинэ шатны системийн нээлт болно

2016 оны 03 сарын 30

Гуравдугаар сарын 30

  1. Өнөөдөр бол жилийн 90 дахь өдөр бөгөөд он дуустал 276 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 22, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2053.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.70, юань 315.00, вон 1.77 төгрөг байна.
  5. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын улаан загалмай нийгэмлэгээс зудын үед үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл хийнэ. 
  6. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Дугуй заал” клубээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  7. Эрх чөлөөний талбайд 11.00 цагаас Эв нэгдлийн цуглаан болно. Тус цуглаанд МоАХ, Жудагт Монгол хөдөлгөөнөөс гадна 50 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн оролцохоо мэдэгдээд байна.
  8. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-ийн дэргэдэх Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооноос нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.
  9. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  11.30 цагаас Монголоо аврах иргэний эвсэл ТББ-аас нийгэмд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
  10. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Ардчилсан хувьсгалын анхдагчийн зөвлөлөөс Ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
  11. “Улаанбаатарын хавар”-ын баярыг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан 11.40 цагаас нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар нийслэлийн Ардчилсан намын байранд / Барилгачдын талбай, Макс таурын ард Хийморь цогцолбор хотхон /хэвлэлийн бага хурал хийнэ.
  12. Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөллийн нөхөрлөлийн /фирмийн/ хөгжлийн асуудал” хэлэлцүүлгийг 09.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод зохион байгуулна. 
  13. 09.00 цагаас Монголын эдийн засгийн чуулганы нээлт болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлнэ. /Төрийн ордон-Их танхимд/
  14. 11.15  цагаас Японы ЗГ-ын буцалтгүй тусламжаар баригдах АШУҮИС-ийн Cургалтын эмнэлгийн шав тавих ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Т.Шимизү оролцоно. /Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд/ 
  15. 14.00 цагаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИНЕГ-т ажиллаж, агаарын ажиглалтын систем шинэ шатанд гарсны нээлтэд оролцоно. Сэтгүүлчдийг авч явах автобус Соёлын төв өргөөний хойноос 13 цагт /яг цагтаа/ хөдөлнө.
  16. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол АНУ-ын Эмч нарын өдөр юм байна.
  17. 1990 оны энэ өдөр БНСУ хөвгүүдийн алдарт BEAST хамтлагийн гишүүн, дуучин, бүжигчин, жүжигчин Lee Kikwang мэндэлжээ.
  18. Мөн Канадын алдарт дуучин Celine Dion 1968 оны энэ өдөр мэндэлжээ.
  19. 2009 онд Пакистаны Лахор дахь Цагдаагийн академи руу 12 зэвсэглэсэн этгээд гал нээж байжээ.
  20. 2006 онд Их Британид Терроризмын тухай хууль батлагджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД