Дорнод аймагт 3000 гаруй мал төллөөд байна

2016 оны 03 сарын 29

Дорнод аймгийн хэмжээнд  өнгөрсөн оны жилийн эцэст 14 сумын 4042 малчин өрхөд 1555,4 мянган толгой мал тоолуулж, түүний дотор адуу 196537 толгой буюу 12,6 хувь, үхэр 163650 толгой буюу 10,5 хувь, тэмээ 4908 толгой буюу 0,3 хувь, хонь 745322 толгой буюу 48 хувь, ямаа 445008 толгой буюу 28,6 хувийг эзэлж, 2014 онтой харьцуулахад мал сүрэг 5 төрлөөр нийт 161978  толгой буюу 11,6  хувиар өссөн дүнтэй байна.

Мөн тус тооллогоор 693.183 хээлтэгч мал тоологдож, нийт хээлтэгч малаас 573.432 толгой төл хүлээж авах төлөвтэй байна.

Харин энэ сарын 18-ны байдлаар нийт хээлтэгчийн 0.5 хувь буюу 3692 толгой мал төллөөд байна. Тус аймгийн малчид 3 дугаар сарын сүүл 4-р сарын эхээр малаа төллүүлэхээр эцэг малаа тавьсан талаар онцолж байгаа аж. Өөрөөр хэлбэл, байгалийн эрсдэл багассан үед төлөө бүрэн хүлээн авахаар зэхэж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД