Ой хээрийн түймэр гарсаар байна

2016 оны 03 сарын 29

Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр гарах нь ихэсдэг. Тухайлбал, энэ сарын 1-нээс эхлэн Дорнод аймагт бүхэлдээ ой хээрийн түймэр гарсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, 3 дугаар сарын 24-ний байдлаар хоёр аймгийн гурван суманд нийт гурван удаагийн ойн түймэр гарсан бөгөөд тус түймрээр 1.5 га ой, 8050 га хээр талын бэлчээр, нийт 8051.5 га талбай өртөөд байгаа аж. Мөн хоёр гэр, нэг айлын саравч, 47 мал сүйдсэн байна.

Энэ үеэр онцгой байдлын газрын 12 албан хаагч, хилийн цэргийн анги заставын 61 албан хаагч, 44 иргэн, найман автомашин, техник хэрэгслийн тусламжтайгаар Дорнод аймгийн түймрийг бүрэн унтрааж чадсан байна.

Мөн одоогийн байдлаар Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан түймрийг цурманд оруулж чаджээ.

Түүнчлэн ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн ИТХ-ын баталсан хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ба ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Хөдөө орон нутагт санамсаргүй байдлаар гал алдахгүй байхад анхаарч, ОБЕГ-аас гаргасан доорх санамжийг тогтоогоод аваарай.

  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй болох.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.160.27 saihan baina
66.181.160.27 $
  • 2018 оны 10 сарын 18