Тэргүүний тохижилттой сургууль, цэцэрлэгүүдийг 1 сая төгрөгөөр урамшуулна

2016 оны 03 сарын 29

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

Сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих  ая тухтай  орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг  сайжруулах зорилгоор тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар баталсан юм. Энэхүү болзлын дагуу сургууль, цэцэрлэгүүдийг дүгнэж нийт ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэг шалгаран тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал авахаар боллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД