Ахмадууд ТОСК-ийн гадаа дугаарлаж байна

2016 оны 03 сарын 21

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс ТОСК дээр эхлэн бүртгэж эхэллээ. Ингэхдээ байранд орох хүсэлтэй, ахмад настнуудыг энэ сарын 21- 22-нд, 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг 23-24-ний өдрүүдэд, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг 25-28-ний өдөр, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг энэ сарын 30-ний өдөр бүртгэх юм байна. 

Нийслэлийн иргэд “Буянт Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд бүртгүүлэх бөгөөд метр квадратын үнэ нь 5000 төгрөг байхаар тогтжээ.

Тус 350 байранд бүртгүүлж буй иргэдийн тоо их байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулах юм байна. Бүртгэл дуусч, иргэдийн материалыг шалгаж дууссаны дараа сугалаа зохион байгуулах товыг олон нийтэд зарлах гэнэ.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД