НӨАТ: 400 сая төгрөгийн азтан төлбөрийн баримтаа БҮРТГҮҮЛЭЭГҮЙ байна

2016 оны 03 сарын 21

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ.  Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 20-ны НӨАТ-ын сугалааны долоо дахь тохирол явагдаж, нийт 24.564 азтан тодорсон байна. Үүний дотор нэг азтан 20 сая төгрөг, 1 супер азтан 400 сая төгрөгийн азтан болсон билээ.

Харин тус азтангууд одоогийн байдлаар худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлээгүй байгаа юм байна. 400 сая төгрөг хожсон супер азтан Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдан авалт хийсэн бөгөөд НӨАТ-ын журмын дагуу баримтаа баталгаажуулахыг гурван сар хүлээх гэнэ. Хэрэв хүлээсэн хугацаанд баримт бүртгэгдээгүй тохиолдолд 400 сая төгрөг улсын төсөвт орох юм.

Өнөөдрийн байдлаар нийт 70.400 азтан тодорсноос 5924 азтаны урамшууллыг шилжүүлээд байгаа юм. Харин баримтаа бүртгүүлж чадаагүй иргэд 131313 гэсэн тусгай дугаар луу сугалааны дугаар болон нийт төлөх үнийн дүнг мессежээр явуулсан тохиолдолд автоматаар ebarimt.mn дээр бүртгэгдээд явах юм байна.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.18.59 хм тэгээд үнэн худал нь мэдэгдэхгүй сугалаа тааруулчаад эзэн нь тодроогүй гээд улсын төсөв рүү? оронд нь 3 сар хүлээгээд дахиад шалгаруул л даа. бас 3 сар хүлээхийг ойлгохгүй байна. нөат аа заавал 15 хоногийн дотор бүртгүүлсэн байх ёстой гэдэг биздээ? хоцорсон бол яах уу?
202.179.27.53 Interneted bvrtgvvleh shaardlagvi yu
103.57.93.25 Tegvel odoo medeeleld oir delguuriinhen ch yumuu shalgaruulsan bagiinhanii neg n oruulchihval avchihna biz dee...ene yer n tun utgagui sugalaa bna shuu, ongorson luu ergej butsaj tohiruulnaa gedeg boon luivar yavahiin ehlel, ulsad yer n tatvaraas n yum uldehiimuu...tatvariin utga mon chanariig jinhene aldagduulsan songuuliin show yumuu!?