Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2016 оны 03 сарын 16

Гуравдугаар сарын 16

  1. Өнөөдөр бол жилийн 76 дахь өдөр бөгөөд он дуустал 290 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 8, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2046.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.80, юань 315.40, вон 1.72 төгрөг байна.
  5. Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Б.Тулга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд 11.00 цагт Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвд 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, 2016 оны календарчилсан төлөвлөгөөний талаар нээлттэй мэдээлэл өгнө.
  6. 11.30 цагаас УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаарх хэвлэлийн бага хурлыг Монгол ньюс мэдээллийн төвд зарлалаа.
  7. Чингис зочид буудалд Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь зөвлөлдөх уулзалтын хэвлэлийн хурал 13.00 цагаас болно.
  8. 10.00 цагт Хил Хамгаалах Ерөнхий Газарт гэрээт хилчний анхан шатны сургалтад хамрагдах хугацаат цэргийн алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалт явагдана.
  9. 11.00 цагт Гандирс цогцолборын 4 давхарт "Барилгын бартерын бирж" ийн нээлт болно.
  10. Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Арга хэмжээ Дүнжингарав худалдааны төвд 13.00 цагаас болно. 
  11. 11.30 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах ажиллагааны 16 автомашин, дагалдах хэрэгсэл хүлээлгэн өгөх ажиллагаа болно.
  12. 11.00 цагт "Ove Event Hall" -д Азийн хүлэг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөх анхдугаар хуралдаан болно. 
  13. МУИС 5-р байрны 605 тоотод "Маркетингийн удирдлага" номын цуврал хэлэлцүүлгийн 2-р хэсэг 18.30 цагаас болно.
  14. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1928 оны энэ өдөр сүмогийн 45 дахь ёкозүна Ваканохана Канжи мэндэлжээ.
  15. 1968 онд Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн.
  16. 1989 онд Египетийн пирамидаас 4.400 жилийн настай мумми олдож байжээ.
  17. 2005 онд Израйл улс Иерихог Палистенд албан ёсоор өгчээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД