АСЕМ-ын уулзалтад зориулж хот тохижилтын ажилд улаан хүрэн, ногоон өнгийг түлхүү ашиглах санал тавьлаа

2016 оны 03 сарын 15

АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод 2016 онд  хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хянах 21 ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд хуралдлаа.    

Хурлаар гудамж тус бүрийн тохижилтыг хянах ажлын хэсгийн дарга нарын нэрсийг зарлаж, ажлын хэсэг тус бүрийн хариуцах талбайг байршлаар нь танилцуулж, ямар ажлууд хийж хэрэгжүүлэх талаар ерөнхий зааварчилгаа өгөв.

Хурлын дараа Олимп, Гэндэн, Нийслэл хүрээ өргөн чөлөөг хариуцсан ажлын хэсгүүд гудамжныхаа зам дагуу зураг авалт хийж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Мөн гэрэлтүүлэг, цахилгаан, тохижилт, инженер хангамжийн чиглэлээр шинээр болон шинэчлэн засварлах шаардлагатай газруудын зургийг авч төв штабт саналаа хүргүүлсэн юм.

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд тохижилтын ажилд дулаан өнгө буюу улаан хүрэн, ногоон өнгийг түлхүү ашиглах саналыг Гудамж төсөл, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас оруулсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД