Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: ”НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” эсэргүүцлийн жагсаал болно

2016 оны 03 сарын 07

Гуравдугаар сарын 7

  1. Өнөөдөр бол жилийн 67 дахь өдөр бөгөөд он дуустал 299 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 28, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2045.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.40, юань 313.80, вон 1.69 төгрөг байна.
  5. 10.00 цагт Туушин зочид буудалд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “Улс төрд монгол эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулна.
  6. Төрийн ордны “Г” танхимд 11.00 цагт Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.
  7. Уран бүтээлч Л.Хонгорзулын “САЙН ЧИМЭЭ” үзэсгэлэн 18.30 минутаас 976 Арт Галерейд нээлтээ хийнэ.
  8. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж буй “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” эсэргүүцлийн арга хэмжээ 12.00 цагаас ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙд болно.
  9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академиийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран 10.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
  10. Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын газар болон Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
    11.00 цагт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд болно.
  11. 10.00 цагт Иргэний танхимд "Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.
  12. Үндэсний мэдээллийн төвд Төвийг сахих бодлого монголд хэрэгтэй юу сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.
  13. “Итгэмжлэлийн тэргүүлэх ба техникийн үнэлгээний мэргэжилтний (ISO/IEC 17065:2013) гэрчилгээ олгох” 2 төрлийн сургалтыг БНТУ-ын итгэмжлэлийн байгууллага (TURKAK)-тай хамтран 3 сарын 7-ноос 18-ны өдрүүдэд явуулна.
  14. Автомашины дугуй түгжих үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг Улсын дээд шүүх 09.00 цагаас хянан хэлэлцэнэ.
  15. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төслийн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 16.00 цагаас Зээлийн батлан даалтын сангийн хурлын өрөөнд болно.
  16. Энэ өдөр дэлхийн түүхэнд: “Ах дүү хоёр”, “Боловсон эрчүүд” зэрэг киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин Jang Dong gun 1972 оны энэ өдөр мэндэлжээ.
  17. 2014 онд Оросын Сочид 2014 оны өвлийн паралимпийн нээлтийн ажиллагаа болжээ.
  18. 1985 онд “We are the world” дуу цацагджээ.
  19. 1989 онд АНУ болон Их Британи дипломат харилцаагаа тасалжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД