Цасанд боогдсон иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

2016 оны 03 сарын 04

Цаг агаарын ангийн нөхцөл байдлын улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс цасанд автмашинтайгаа суусан,  боогдсон дуудлагууд ирсэн байна.   Дуудлагуудын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын 3 бүлгийн нийт 26 албан хаагч 4 автомашинтайгаар СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр Их нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэг, мөн 52-ийн болон Жаргалантын даваа, хойд чиглэлийн товчоо, Эмээлт, цагаан хөтөл зэрэг газруудадцасанд боогдсон болон цасанд суусан 27 автомашиныг татан гаргаж, хотос гадагш явж байсан 17 автомашиныг буцааж, 127 иргэнийг хөлдөж, осгох аюулаас амь насыг нь авран хамгааллаа. Цасан шуурга намдаагүй байгаа учир аврах ажиллагаа одоо үргэлжилж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД