Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Өнөөдөр оюутны 70 мянган төгрөгийн талаар мэдээлэл өгнө

2016 оны 02 сарын 29

Хоёрдугаар сарын 29

  1. Өнөөдөр бол жилийн 60 дахь өдөр бөгөөд 4 жил тутамд нэг удаа тохиодог.
  2. Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 21, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2039.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.30, юань 312.80, вон 1.66 төгрөг байна.
  5. “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын Оюутны холбооноос оюутны 70200, автобусны билет зэрэг сүүлийн үед оюутнуудад тулгамдаад байгаа бусад асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
  6. 10.00 цагаас "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны "Д.Сүхбаатар" танимд болно. 
  7. 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн тогтолцоо ба шүүгчийн ачаалал" сэдвээр хэвлэлийн бага хуралтай. 
  8. 11.00 цагт Шонхор таурын 12 давхарт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс 3 сард зохион байгуулах Монгол туургатан болох Халимаг, Тува, Буриад, Өвөр монгол, Монгол орнуудын Шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Монгол туургатны Миссийн тэмцээний тухай мэдээллийг өгнө.
  9. Улсын Филармонид 11.00 цагаас Хувьсал продакшныхан “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны хэвлэлийн бага хурал хийнэ.
  10. 12.00 цагаас хэвлэлийн хүрээлэнд Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
  11. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол генетикийн ховор өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.
  12. 2012 онд дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Токиогийн Skytree цамхагийг барьж дуусгажээ.
  13. 2004 онд Хайтигийн ардчилсан замаар сонгогдсон анхны ерөнхийлөгч Jean-Bertrand Aristide төрийн эргэлтийн үеэр суудлаасаа огцорчээ.
  14. 1996 онд “Faucett Flight 251” нислэг Андын нуруунд осолдож, 123 хүн нас барж байжээ.
  15. 1988 онд Канадын улс төрч асан Канадын парламентийн хамгийн анхны ижил хүйстэн гишүүн болж байжээ.
  16. 1964 оны Сиднейд Австралийн усан сэлэлтийн тамирчин Dawn Fraser  100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд 58.9 секундын хурдаар дэлхийн шинэ рекордыг тогтоож байжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД