Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан иргэн мэдээлэл хийнэ

2016 оны 02 сарын 23

Хоёрдугаар сарын 23

  1. Өнөөдөр бол жилийн 54 дахь өдөр. Он дуусахад 312 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 16, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2032.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.70, юань 312.00, вон 1.66 төгрөг байна.
  5. 02.21 цагт сар тэргэл болно.
  6. "Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид захиргааны хэрэг үүсгэсэн. Ингэснээр "Сентерра гуолд" компанийн Ноён уулыг ухах мөрөөдөл салхинд хийссэн тухай хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал 11.00 цагт "8 шарга" валютын захын Капитал банктай байрны 7 давхрын 703 тоотод болно.
  7. БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнэ ноцтой баримт нотолгоотойгоор мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал 11.30 цагт "8 шарга" валютын захын Капитал банктай байрны 7 давхрын 703 тоотод болно. 
  8. 11.30 цагаас Зууны мэдээ мэдээллийн төвд МАХН-ЫН ДЭРГЭДЭХ АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС,МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО-ноос АТГ-ын эсрэг тууштай тэмцэж, шат дараатай арга хэмжээ авах болсон талаар мэдээлэл хийнэ.
  9. Нийслэлийн засаг даргын орлогчийн бас нэгэн хууль бус үйлдлийг мэдэгдэнэ. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны 4 давхарт 12.00 цагт болно.
  10. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Төмөрлөг автомашин үйлдвэрлэл инженерингийн холбооноос Сонгуулийн мөрийн хөтөлбөрт Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд тусгах саналын талаар мэдээлэл хийнэ.
  11. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан маргааш 10:00 цагт өвөлжилт хүндэрсэн малчдад эд материалын тусламж үзүүлнэ. Монголын Улаан загалмай нийгэмлэгт тусламжийг гардуулан өгөх юм. 
  12. Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалт 10.00 цагаас Төрийн ордны "Нээлттэй сонсголын танхим"-д болно.
  13. 10.00 цагаас МЗХ-ны 2 давхар 209 тоотод “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг болно.
  14. Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" уулзалт 14.00 цагт Зөвшилцөл танхимд болно.
  15. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол ЗХУ-ын Улаан армийн ялалтын өдөр.
  16. 1994 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин Dakota Fanning мэндэлжээ. Түүнийг Twilight цувралын Жейны дүрийг бүтээж байсан билээ.
  17. 2012 онд Иракийн эсрэг АНУ-ын агаарын бөмбөгдөлтөд 83 орчим хүн нас барж, 250 гаруй хүн шархдаж байжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД