М.Нямжаргал, Ц.Отгонбилэг нарын хоёр дахь түрүү

2016 оны 02 сарын 22

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-нд “Монгол Коосэн” сургууль дээр боллоо. Ес дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 22, нийт 55 тамирчин (үүний дотор Олон улсын их мастер цолтон 1, Дэлхийн даамын холбооны мастер 4, спортын мастер 1, дэд мастер 8 байв) оролцсон юм.

Швейцарь системээр эрэгтэйчүүд найман өрөг тоглоход ДДХМ Ц.Отгонбилэг боломжит 16 онооноос 15-ыг аван түрүүлж, ДДХМ Г.Гэрэлболд 14, ДДХМ Ц.Сүхбат 11 оноогоор удаалав. Харин эмэгтэйчүүд долоон тавил наадсанаас ОУИМ М.Нямжаргал боломжит 14 онооны 13-ыг аван аваргалж, спортын мастер М.Одгэрэл, ДДХМ А.Дашбаяр нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Сонирхуулахад Ц.Отгонбилэг, М.Нямжаргал нар өнгөрсөн онд оюутны УАШТ-д анх удаа оролцоод түрүүлж байсан бол өнөө жил хоёул амжилтаа давтлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД