”Найрсаг Улаанбаатар”-ын хүрээнд энэ онд соёл урлагийн нийт 18 арга хэмжээг зохион байгуулна

2016 оны 02 сарын 22

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар мэдээлэл өглөө.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан соёл урлагийн 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын  ажилтан, 1500 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж оролцсон юм. 

Энэ онд нийслэлд үндэсний их баяр наадмын өдрүүд болон бусад хугацаанд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД