Монголын тэшүүрийн холбооны Хандгайтын аманд газар эзэмших эрхийг цуцалжээ

2016 оны 02 сарын 22

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай” А/115 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбоо нь Газрын тухай хууль зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул нийслэлийн Засаг даргын 2000 оны 309 дүгээр захирамжийн Монголын тэшүүрийн холбоонд холбогдох хэсгийг дуусгавар болсонд тооцлоо.  Газар ашиглах эрх нь хүчингүй болсон Монголын тэшүүрийн холбооны газар ашиглах эрх дуусгавар болсонд тооцож, газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг өглөө.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.5.196.254 Яасан залуучуудын өвлийн олимпын аварга төрүүлээд болохгүй бна уу