Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Улс төрчид хоккейн нөхөрсөг тэмцээнд оролцоно

2016 оны 02 сарын 22

Хоёрдугаар сарын 22

  1. Өнөөдөр бол жилийн 53 дахь өдөр. Он дуусахад 313 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна.
  3. Билгийн тооллын 15, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандахыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2032.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.70, юань 312.00, вон 1.66 төгрөг байна.
  5. Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн хүчний "Шийдэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 2 дугаар ээлжийн энхийг сахиулагчид Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын медалиар шагнагдах ёслолын арга хэмжээ БХЯ, ЗХЖШ-ын 320 тоот танхимд 11.40 цагт болно.
  6. 12.00 цагт Нүхтийн аман дахь хоккейн талбайд улс төрчид, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдийн дунд шайбтай хоккейн нөхөрсөг тэмцээн болно. 
  7. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар 11.00 цагаас нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  8. 18.30 цагаас 976 Арт Галерейд уран бүтээлч Б.Дөлгөөний БҮРХҮҮЛ үзэсгэлэнгийн нээлт болно.
  9. Хан-Уул дүүргийн "Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори"-ийн нээлт 11.00 цагаас болно.
  10. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1987 оны энэ өдөр “Дун И”, “Өв залгамжлагч” зэрэг киногоороо Монголчуудын хэзээний танил, БНСУ-ын алдарт жүжигчин Han Hyo Joo мэндэлжээ.
  11. 2015 онд 100 зорчигч зорчиж явсан Бангладешийн Падма нуурын гарам хөмөрч 70 гаруй хүн нас барж байжээ.
  12. 2011 онд Шинэ Зеланд улсын түүхэн дэх хоёр дох  том газар хөдлөлт болжээ.
  13. 2006 онд Их Британийн хамгийн том дээрмийн бүлэглэл Tonbridge-ээс 53 сая еврог хулгайлж байжээ.
  14. 1986 онд Филлипинд түүхэн дэх хамгийн их хүн оролцсон EDSA хэмээн нэрлэгдсэн хувьсгал эхэлж байжээ.
  15. 1979 онд Сент-Люси Их Британиас хараат байхаа больж чөлөөлөгджээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД