НӨАТ-тэй холбоотой асуудлаар иргэдээс гомдол санал их ирж байна

2016 оны 02 сарын 22

Засгийн газрын харьяа 11-11 төвд НӨАТ-ын хууль болон татвартай холбоотой асуудлаар иргэдээс маш их гомдол, санал хүсэлт ирж байгаа юм байна. Тухайлбал, "№1602195554 НӨАТ-ын шинэ хууль гарсантай холбоотой санал: Юнитель компаниас авсан НӨАТ-ын баримтаа хийхээр өөр хүний нэр дээр бүртгэлтэй байна гээд орохгүй юм. Энэ асуудлыг шалгаж өгнө үү" гэжээ. Үүнээс гадны ТЕГ-ын 1800-1288 дугаар утсаа огт авахгүй байна гэсэн гомдол ихээр ирж байгаа юм байна.

№1602192935 “НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожсон.  Гэтэл энэ мөнгө нь одоо болтол орж ирэхгүй байна. Холбогдох Татварын газрын 1800-1288 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байна. Арга хэмжээ авна уу” 

№1602198170 72 цагийн дотор НӨАТ-ын талон идэвхжих ёстой гэсэн гэтэл 1 газрын 10 гаруй талон идэвхжихгүй байна. Холбогдох байгууллагаас нь лавлаж асуухад ТЕГ-аас лавлаж асуу гэсэн гэтэл ТЕГ-ын 1800-1288 дугаар нь болохгүй байна. Өөр холбоо барих дугаар байхгүй байна. арга хэмжээ авч өгнө үү.

№1602198716 ТЕГ-ын утас 1800-1288 тоот дугаар огт утсаа авахгүй байна. Иргэд хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй байгаад гомдолтой байна. Холбогдох газар нь уламжилж өгнө үү.

№1602195853 Татварын ерөнхий газрын 1800-1288 утсаа ерөөсөө авахгүй нэгж дуусгаж байна.

№1602197604 Дүүргүүд дээр ил тодын тайлан өгөхтэй холбогдуулан маш их хүндэрлүүд гарч байна. Нэгэнт цахим байдлаар бүртгүүлсэн байхад ингэж чирэгдэл учруулж болохгүй. Өмнө нь шуудангаар авч болдог байсан одоо Зарим нэг хэлбэрийг шуудангаар байж болохгүй юу.

№1602191278 Хорооллын мобикомын салбараас НӨАТ-ын талон авах гэхэд Интернет банкаар төлбөрөө төлсөн тохиолдолд гаргаж өгөхгүй байна. Энэ ямар учиртай вэ. Шийдэж өгнө үү.

№1602197130 18001288 дугаар нь холбогдохгүй хүндрэлтэй байна. НӨАТ-ын баримт хэвлэдэг машин авах боломжтой , боломжгүй янз бүрийн аж ахуйн нэгж дэлгүүрүүд байгаа учир лизенгээр өгөх боломжтой юу? энэ асуудлыг судалж үзнэ үү.

№1602185795 Дамдаржаагын Миний сүлжээ дэлгүүр НӨАТ-ын баримт өгөхгүй байна.

№1602186594 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч болох шаардлагагүй гэж үзэж байна.Үйл ажиллагаа нь жигдрээгүй дөнгөж бизнес хийж эрхэлж байхад татварын дарамт учруулж байна.Улсын төсөв бүрдүүлхийн тулд ард түмнээсээ татвар авч байна.

№1602184789 Жижиг бизнес эрхлэдэг тэтгэврийн насны хүмүүс дэлгүүрүүдэд оёсон эд зүйл нийлүүлдэг гэтэл НӨАТ-ын машин ав гэж тулгаад байх юм. Тэтгэврийн насны хүмүүст энэ нь хүндрэлтэй дарамт болж байна.

№1602181671 -18001288 дугаарлуу залгахаар болохгүй байна. Мэдээлэл лавлагаа өгөхгүй мэдээлэл авах утас нь болохгүй хүндрэлтэй байна. -Миний хапер маркет , Номингын дэлгүүрүүд 2,3-р давхар худалдан авалт хийхээр НӨАТ-ын баримтаа өгөхгүй юм.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.228.129.82 Татвараа цуцлуулья аа. 15 хувь, нэмээд нийгмийн даатгалын 2,5 хувь нэмэгдсэн байна.
202.179.2.18 Утас нь бараг 1 цаг завгүй байна гэлээ
202.179.2.18 Санал гомдолд хариу өгөхгүй байна ш дээ. Ярина гэчээд ямар ч хариу алга. Утсаар нь залгахаар утсаа авахгүй юм
202.179.23.22 жжж
202.131.245.203 НӨАТ- угаасаа Монгол улс ард түмнээ хуурах гэсэн башир арга хонжвор орж байгаа мөртлөө баталгаажуулалт хийгдээд байхад хэд хэд хоногийн дараа баталгаажуулалт хийгдээгүй гэсэн мэдээлэл гарч ирээд байгаа юм даа буруу мэдээлэл оруулцан юм болуу гээд дахин дахин шалгасан зөв л байсан. Эдийн засаг хүнд байгааа гэдгээрээ далимдуулж аль болох бага хүмүүст урамшуулалын өгөөд бусдын хуурчаад дараа нь өгсөн нэр зүүж байгаа юм. Энэ шал худлаа луйвар
103.26.194.90 ene chin ix ydaan orj bn eniigee bolibol yasan uym be deed chvvl ard tvmnee shylax uym xiigeed baix uymaa
103.57.92.210 mana geriin doodoh supermarketiinh suljeend ireegui geed 2 sar bolj baina yah estoi we
103.26.193.184 Черри сүлжээний багшийн дээдийн салбар нөт ийн падаан өгөхгүй бгаа
119.40.97.116 1288 utas er n avdag yum uu. Huchin chadliig nemegduuleech ee
124.158.74.185 Баянгол дүүргийн 4-р хороонд байдаг Астра худалдааны төв НӨАТ-ын кассгүй байна лээ. 20-р сургуулийн баруун талд байрладаг. Голомт банк Төрийн банк шиг интернет банкаар хийсэн гүйлгээнд НӨАТ-ын баримт олгооч.