Хан-Уул дүүрэг ахуйн үйлчилгээний цогцолбортой болно

2016 оны 02 сарын 19

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд  ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо.

Тус хороо нь 1310 өрхтэй, 4125 хүн амтай боловч халуун ус болон ахуй үйлчилгээний төв байдаггүй юм байна. Иймд тухайн хороонд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ахуйн үйчилгээний цогцолбор барих ажлыг 2015 онд нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан НИТХ-аас баталжээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын баруун талд 0,03 га газарт “Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төслийг Концессоор хэрэгжүүлэхээр болжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД