Э.Бат-Үүл: Өнгөрсөн онд жуулчдын тоо зургаа орчим хувиар өсчээ

2016 оны 02 сарын 08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлчүүд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Нийслэлийн төр захиргааны байгууллага, нийслэлчүүд та бүхнийхээ дэмжлэг, оролцоотойгоор Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Даншиг наадмаа сэргээж, сонгодог урлаг, соёлын өвөө сурталчилсан 30 гаруй арга хэмжээг зохион байгууллаа. Олон улс, дэлхий дахинд хотоо сурталчилж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ дэмжсэн цогц ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдын тоо дунджаар зургаан хувиар өсч,  эдийн засгийн үр ашгаа эхнээсээ өгч эхэллээ.

Нийслэлчүүд та бид бахархах түүхтэй, гайхам соёлтой, жуулчлахад таатай, найрсаг зочломтгой гэдгээ харуулж чадсанаар дэлхийд тэргүүлэх CNN агентлаг, Европын шилдэг сонин “Welt am Sonntag”- аас Монгол Улс, Улаанбаатар хотыг 2016 онд аялахад тааламжтай 16 газрын нэгээр зарлалаа. 2016 онд болох дэлхийн дээд хэмжээний Ази-Европын уулзалт “АСЕМ”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.  Энэ бүхэн нийслэлчүүд та бидний хамтын ажиллагаа сайхан үр дүнд хүрдгийг харуулж байна.  

Найрсаг улаанбаатарчууд та бүхэндээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохиогдох соёл урлаг, спортын арга хэмжээний хуваарийг тусгайлан танилцуулсан хөтөлбөр бүхий ил захидлыг бид хүргүүлсэн билээ.

Мөн энэ жил зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг www.ulaanbaatar.mn сайтаас цаг тухайд нь авч болохыг хэлэхэд таатай байна. Эдгээр арга хэмжээ, баяр наадамд өөрийнхөө гадаад түнш, найз нөхдөө урин оролцуулж, улс эх орныхоо аялал жуулчлалыг хөгжүүлэх,  нийслэл хотоо сурталчлах их үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.   

Нийслэлийн иргэн Танд болон танай гэр бүлд сар шинийн мэнд дэвшүүлж, гарч буй бичин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөл дэвшүүлье.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
118.244.254.66 Bayarlalaa. Ta nariin shiidsen olon zuild setgel hangaluun bgaa. Ene tsag yed yum yumand burhan shig handah bolomjgui ch hicheej bgaad bayarlalaa.Mongolchuudiig tenger iveeh boltugai
172.56.12.205 Үүл дарга аа та их юм хийсэн,цаашид ч их ажил амжуулах байх.Ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар та нэрээ дэвшүүлвэл би дэмжинээ таныг.Идээчин,уу гаачингууд,авил
98.169.168.213 Hoer hulgaich l baina. Hanaj tsadahaa medehee bolisonHuvalznuud, udahgui ta nariin hulgailsan mongoigard tumen butsaaj avah bolno.
98.169.168.213 Hodolmoriin chadvargui arhichin niigmiin shaar chi. Bi zov taasanu?
  • 2016 оны 02 сарын 14
202.70.46.211 Shorongiin hulgaich setgetsiin uvchtei 2 hogiin pizdaa mun ch olon biznesiig haaj booj suiruulj hayasandaa olon myangan huuhed hoolgui honoj bndaa
69.12.23.68 tenegt, 2hachin yum chin, guldiichhaad suuj bgaag ni.