Баярын өдрүүдэд хилийн боомтууд амарна

2016 оны 02 сарын 08

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд шинийн 3-ныг дуустал амарна.

Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Ажиллах боомтууд:

  • Агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан,
  • Төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар 
  • Авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД