Хөрөнгийн бирж өдөрт 1.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ

2016 оны 02 сарын 08

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5.4 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 1.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, нийт 45 компанийн 287.501 ширхэг хувьцааг 665,389,053.50 төгрөгөөр арилжсан аж.

Мөн түүнчлэн зах зээлийн үнэлгээ 1,478,040,290,459.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.08 хувиар өссөн ба "MSE ALL" индекс 871.44 нэгж болж 1.78 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД