Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: ”Төрийн гэрэгэ”-г гардуулна

2016 оны 02 сарын 08

Хоёрдугаар сарын 8 

  1. Өнөөдөр бол жилийн 39 дахь өдөр.
  2. Өвлийн адаг шарагчин үхэр сарын 30-ны өдөр. Хаврын тэргүүн сарын Шинийн 1-тэй золгоход ганцхан өглөө үлдлээ.
  3. Өнөөдөр 22.40 цагт сар битүү болно.
  4. Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
  5. Билгийн тооллын 30, таван шар мэнгэтэй цагана бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрлэг лугаа учрах муу өдөр гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн байна.
  6. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2021.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 306.90, вон 1.67 төгрөг байна.
  7. Битүүний өдрийн 11.40 морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал - Төрийн гэрэгэ"- 2015 оны шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн цагаан тугт өргөөнд гардуулна.
  8. 08.30 цагаас Хангарди ордны 14 давхарт нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно.
  9. 10.00 цагаас Нийслэлиийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
  10. 1895 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Хорлоогийн Чойбалсан мэндэлж байжээ.
  11. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1828 оны энэ өдөр “Капитан Грантын хүүхдүүд”, “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, “Нууцат арал” зэрэг дэлхийн сонгодог зохиолуудаараа алдаршсан Францын зохиолч Жюль Верн мэндэлжээ.
  12. 2014 онд Саудын Арабын Мединад болсон зочид буудлын түймрээс болж 15 хүн нас барж, 130 хүн шархдаж байжээ.
  13. 1996 онд АНУ-ын Конгресс Харилцаа холбооны ёс зүйн тухай хуулийг баталжээ.
  14. 1974 онд Дээд Вольтагийн цэргийн төрийн эргэлт болж байжээ.
  15. 1971 онд NASDAQ хөрөнгийн зах зээлийн индекс нээгджээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.88.210 цэргийнхэн төрийн эргэлт хийжээ. Гэхэдээ энэ бидэнд ямар хамаатай юм вэ
103.9.88.210 hamaatai bish ene odor delhiin tuuhend yu bolj ongorsniig bichsen baigaa biz dee
  • 2016 оны 02 сарын 08