Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр настнуудад зориулан гарын бэлэг бэлтгэлээ

2016 оны 02 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ахмад настны нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахмад настан зориулсан гарын бэлэгт есийн тоог бэлгэдэж, есөн төрлийн зүйл багтаадаг бөгөөд энэ жилийн бэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтанговь” шоколад, цагаан  идээний дээж ааруул, ёотон, цай, “Монгол нэхмэл”  компанийн үйлдвэрлэсэн хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2016” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг зүйлийг багтаасан болно.

Монголчуудын уламжлалт шинэ оныг угтах баяр-цагаан сарын шинэлэх, цагаалах ёс нь шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн өлзий бэлгийг даяар олноороо бэлгэшээн тэмдэглэж, өтгөсөө өргөж, нялхсаа баясгах, өөрөөcөө дээш, дооших есөн үеэ дурдан хэлэлцэж, ураг төрөл, удам гарвалиа мэдэлцэх их баяр бөгөөд монгол хүний бэлгэч зан сэтгэлгээний эрхэм нандин өнгө болох ариун цагаан сүслэн дээдлэхийн утгаар цагаан морин хүлэглэж, цагаан хувцас өмсөж, цагаан хадаг дэлгэн золгож, цагаан сэтгэлийн цайлган халуун үг яриа хэлэлцэн, цагаан идээ, цагаалгаа хуваалцан хүртэх их бэлгэ дэмбэрлийн өдөр билээ. Иймийн учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалыг баримтлахын сацуу харьцуулсан судалгаа хийж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр бэлтгэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
213.162.68.55 tetgebriig nemech uul zub ghedee uslda ter ih hurungu mungu haaana baian bas ene beleg 100 deesh ansnihand uguuhud arai balchir baina Tsetserlegiin huuhded uguu Utaanaas saliya geed jil bur terbum terbumaar udlaa hubaaj halaslaad baiadg baij 10 ch hurehgui 100 garan nastai hunde 1 say 1 say tugrug draa jilees ugnuu erhem erenhiilegch min ternees terbumaar hudlaa utaa gej uursduu hubaaj abad utaanas ene yaba nasandaa salahgui gedgiig medeg ch boloosooi dooo huurhii yaaj heled nemergui bizdee Unenii horboo ch yaalttai ch bilee dee nasnii namar gadaa irehed ch nartiin jamiig uhaarahgui baina uu daa
103.26.195.73 Ene arai bishee ingej sonin yum ugchuud daraa n uchnuun ter bumaarn beleg selt ugsun ntr geed hutsah gej bgaan iim 2 iin hoorond yum vgch nvd huurch bhaar tetgeveriin nemeech ern bol ihenh hugshchuud nasaarai ajilj ulsad tatvar ugsun munguu avch chadalgvi uud boldogshde
202.70.46.211 Undor nastan buurainuuddaa ugoh unetei yum baihgui yum baih daa. Delhiin hamgiin undor nastan 2015 ond 112 nastai nas barlaa gesen medeeg unshsan yum bna. Ter yapon huniig uls ni ih hundetgej buh zuileer tusaldag bzsan gesen. Manai asashyuru avarga Dagvadorj mongoliin hamgiin undor nastai buurai heden nastai tuhai asuusan baisan. 2016 ond 109 nas zoogloj bui mongol buurai eejiin tuhai unshval lav baharhan omogshih baih.
202.70.46.210 Ene tsag ued bie bieiigee uramtai ugeer shagnaya.
202.9.41.110 Iim yum ugch bhaar nastai humuusiin tetgevriig nemeechee, arail bishee