Фэйсбүүк үүсгэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиож байна

2016 оны 02 сарын 04

Фэйсбүүк нь өөрийн эргэн тойронд буй найз нөхөд, хамт ажиллаж, амьдарч буй хүмүүстэй холбоо харилцаа тогтоох энгийн хэрэгсэл юм. Харвардын их сургуулийн таван оюутны хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болж, 2004 оны энэ өдрөөс эхлэн анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нийгмийн харилцааны Facebook сайтын идэвхтэй хэрэглэгчийн тоо 2012 оны дөрөвдүгээр сарын байдлаар гэхэд 901 саяд хүрсэн гэсэн албан ёсны тооцоо бий.

Үүсгэн байгуулагч Марк Цукерберг нь найзуудтайгаа байнга холбоотой байж болохуйц гүүр маягийн вэб сайтыг анх бүтээхээр зорьж байж. Тийм ч учраас 2006 он хүртэл энэхүү сайт нь зөвхөн Харвард Коллежийн дотоод хүрээнд л ажиллаж байв. Ингээд 2006 оны 9 сараас хойш энэхүү сүлжээ нь дэлхий дээрх 8 хүн тутмын нэг нь зочилдог хамгийн том сүлжээ сайт болж байсан түүхтэй. 

Фэйсбүүк хэрхэн үүссэн бэ?

Одоогоос яг 12 жилийн өмнө Харвардын хоёрдугаар курсын оюутан Марк Цукерберг гэдэг оюутан залуу үеийнхэндээ зориулан “Thefacebook.com” гэдэг интернэт сүлжээ сайтыг оюутны дотуур байрандаа нээж байв.  Гарсан даруйдаа АНУ-ын хэдэн зуун коллежийн оюутнуудын хараанд өртөж амжсан фэйсбүүкийн хэрэглэгчид 2005 онд ахлах сургуулийнхнаар хүрээгээ тэлж, дараа жил нь хүүхэд залуусынхны энэ ертөнцөд “ажилчин ангийнхан” ч элсч эхэлжээ. Ингээд 2006 он гэхэд 12 сая хэрэглэгчтэй болсон фэйсбүүк гурван жилийн дараа гэхэд гэрлийн хурдаар хүрээгээ тэлж, 350 саяд хүрчээ. Харин өнөөдөр фэйсбүүкийн хэрэглэгчид 845 саяар хэмжигдэж, дэлхийн 8 хүн тутмын нэг нь харьяалагдаж байгаа аж. 

Фэйсбүүкийн тухай сонирхолтой баримтуудаас дурдвал:

  • Коллежийн оюутнуудын 90-аас илүү хувь нь фэйсбүүкийг хэрэглэдэг бөгөөд тэдний 80 орчим хувь нь өдөр бүр тус сайтад зочилдог байна.
  • Сэтгэл зүйчид FAD буюу Facebook Addiction Disorder хэмээх донтолтын шинэ төрлийн оношийг танилцуулсан.
  • Фэйсбүүкт нэг цагт 3.000.000 линк шейрлэгддэг.
  • Нэг цагт 3.969.000 гэрэл зурганд шошго зүүгддэг.
  • Нэг цагт 5.553.000 статус update-ууд орж ирдэг.
  • Фэйсбүүкт шейрлэгдсэн сексийн тухай линкнүүд дунджаас 90 хувиар илүү байдаг.
  • Фэйсбүүкт хөрөнгө оруулсан анхны хүн бол PayPal-ыг үүсгэн байгуулагчдын нэг Peter Thiel бөгөөд тэрээр 2004 оны зургадугаар сард 500.000 долларын хөрөнгө оруулж байжээ.

Марк Цукерберг гэж хэн бэ?

Марк Эллиот Цукерберг нь Америкийн тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, програм хангамж хөгжүүлэгч, буяны үйлстэн бөгөөд нийгмийн харилцааны сүлжээ сайт Фэйсбүүкийг үндэслэн байгуулж, CEO, ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг аж. Түүнийг дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрээр 1984 оны 5 сарын 14-нд төрсөн бөгөөд компаниа 2004 онд Харвард их сургуулийн оюутан байхдаа ангийн нөхөд болох Дастин Московиц, Эдуардо Саверин, Крис Хьюз, Эндрю нарын хамт байгуулж байжээ. 2010 онд Цукерберг Тайм сэтгүүлийн оны хүнээр шалгарч байсан аж. 

Yahoo компани 2006 онд 1 тэрбум ам.доллараар фэйсбүүкийг худалдан авах санал тавьж байсан ч Цукерберг тус саналыг зөвшөөрөлгүй дараагийн 2 жилийн байдлыг харах хэрэгтэй гэсэн тайлбарыг хийж байж. 2007 оны 10 сар гэхэд фэйсбүүк нь 42 сая идэвхтэн гишүүдтэй ба оны сүүл гэхэд энэ тоо нь 60 саяд хүрч байсан аж. 

2007 оны байдлаар тэрээр дэлхийн тэрбумтнуудын нэг болсон бөгөөд компанийнхаа 30 гаруй хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь жилд 4 орчим тэрбум ам.долларын цэвэр ашиг олдог байна. Forbes сэтгүүлээс түүнийг 23 настайдаа буюу хамгийн залуудаа тэрбумтан болсон хүнээр шалгаруулсан бөгөөд тэрбээр одоо дэлхийн 20 гаруй насан дээрээ тэрбумтан болсон цөөн хэдэн хүний нэг юм.

Компанийнхаа удирдлагыг Силиконы Хөндийрүү нүүлгэсэн тэрбумтан Маркийг Харвардын Их Сургуулийг дундаас нь хаясан Билл Гейтс ба Стив Жобс нартай харьцуулах нь цөөнгүй. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД