НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан шагналаа авлаа

2016 оны 02 сарын 03

НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах, бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон юм. Сугалааны хоёр дахь тохирол өнгөрсөн сарын 31-ний өдөр болж, нийт 3.301.4093 баримт цугларснаас 3.316 азтан тодорчээ. Харин ингэхдээ сүүлийн гурван орон таарсан 2990 азтан 20 мянга, дөрвөн орон таарсан 287 баримт 100 мянга, сүүлийн таван орон таарсан 33 азтан 500 мянга, сүүлийн зургаан орон таарсан таван баримт дөрвөн сая төгрөгийн сүүлийн долоон орон таарсан нэг баримт 20 сая төгрөгийг эздэдээ авчирчээ.

Тиймээс Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожсон бөгөөд өнөөдөр шагналаа авсан юм. Тэд бага охин болох Б.Нандинтүшигтээ гэрийнхээ ойролцоо “Цэлмүүн түшээ” ХХК-ийн дэлгүүрээс сүү, тараг, алимны нухаш зэрэг 27630 төгрөгийн худалдан авалт хийж, азтан болсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.115.44 Сүүлийн 3 орон таарсан азтан боллоо гэж ирэхгүй байна.