Өмнөговьчууд малынхаа тоо толгойгоо 2 сая 55 мянгад хүргэж чаджээ

2016 оны 02 сарын 03

2015 онд Өмнөговьчуудын мал сүргээ таван төрлөөр нь өсгөж 2055765 тоо толгойд хүргэж чаджээ. Үүнд хувь нэмрээ оруулсан малчдад аймгийн Засаг даргын “БАТЛАМЖ” гардуулсан байна.

Тодруулбал, Мандал-Овоо сумын малчин А.Батбуян тэмээн сүргээ даруй 1173 тоот толгойд хүргэж, Цогтцэций сумын малчин Н.Энхсайхан адуун сүргээ 238 тоо толгойд, улган сумын малчин С.Дэлгэр үхэр сүргээ өсгөн үржүүлж 118 толгойд, Булган сумын малчин Ч.Одбаяр хонин сүргээ 1305 толгойд, Номгон сумын малчин А.Буянбат ямаан сүргээ 1926 толгойд тус тус хүргэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД