Туул голын эргийг тохижуулах, хамгаалах ажлууд хийгдэнэ

2016 оны 02 сарын 03

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч  Роберт Шоелхаммертай “Туул голыг сэргээн засварлах төсөл”-ийн судалгааны ажлын талаар болон техник эдийн засгийн туслалцаа үзүүлэх, хөнгөлөлттэй зээлийн төсөл боловсруулах асуудлаар уулзаж, харилцан санал солилцлоо.

Туул гол нь нийгэм эдийн засаг хийгээд экосистемийнхээ хувьд чухал ач холбогдолтой голын хувьд “Туул голыг сэргээн засварлах төсөл”-ийн судалгааны ажил 2014 онд эхэлсэн бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр Туул голын сав газрын захиргааны бүтэц, чадавхи дээшлэх, Туул голын газрын болон гадаргын усны түвшин, чанарт мониторонг хийх, хотын ногоон хөгжлийг бий болгох, Туул голын эргийг тохижуулах, хамгаалах зэрэг ажлууд хийгдэх юм. Мөн голыг бохирдуулагч хүчин зүйлс юу болох, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар үр дүн гарна хэмээн харж байгаа юм.

Сайд Н.Батцэрэг уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаа өргөн хэмжээнд явагдаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжсэний дараа үндэсний чадавхи дээшилсэн байх ёстойг онцлон дурдсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Niigemd shaardlagatai tusul heregjuulej baigaad talarhaj ajiliin ih amjilt husie.
202.70.47.134 anza