Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 22 зүйл: Ам.долларын ханш 2014 төгрөгт хүрлээ

2016 оны 02 сарын 03

Хоёрдугаар сарын 3 

  1. Өнөөдөр бол жилийн 34 дахь өдөр.
  2. Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 24, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, нүд бүрэлзэн улцайх муу өдөр гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2014.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 305.70, вон 1.65 төгрөг байна.
  5. 11.40 цагаас “Цахим гарын үсгийн нээлт” -ийн арга хэмжээ "Мэдээллийн технологийн үндэсний парк" -ийн 302 тоот танхимд болно.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 10.00 цагаас МАХН-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэд байр сууриа илэрхийлнэ.
  7. “Монгол ньюс” мэдээллийн төвд 11.30 минутаас ХТҮЦ продакшний жүжигчин Батзориг олон нийтийн цахим хуудсаар тархсан бичлэгийн талаар залруулна.
  8. 11.00 цагт Гааль, Татварын Ерөнхий Газрын 7 давхрын хурлын танхимд Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах талаар хэвлэлийн бага хуралтай.
  9. МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг 11.30 цагт гардуулна.
  10. 12.00 цагт Монголын Үндэсний Музейд "Хөөрөг, даалин" үзэсгэлэн нээлтээ хийнэ.
  11. 12.00 цагаас "Шийдлийн цаг" УБТЗ-ын төв буудалд болно.
  12. 09.00 цагаас Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд холбогдох төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, мэргэжилтнүүдийн дунд дугуй ширээний хэлэлцүүлэг хийнэ.
  13. Сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав номын нээлт 12.00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд болно.
  14. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1972 онд 11 дэх удаагийн өвлийн олимп Японы Саппоро хотод нээлтээ хийв.
  15. 1969 онд Кайрт болсон Палестины Чөлөөлөх Байгууллагын хурлаар Ясир Арафат тэргүүнээр сонгогдов.
  16. 1966 онд Зөвлөлт Холбоот Улсын сансар судлалын "Луна-9" станц хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны гадаргуу дээр бууж чаджээ.
  17. 1962 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Куба улстай хийх гадаад худалдааг хориглож, эдийн засгийн хориг арга хэмжээг эхлүүлэв.
  18. 1931 онд Шинэ Зеландад газар хөдөлж, 258 хүн нас баржээ.
  19. 1815 онд Швейцарит анх удаа худалдааны зорилго бүхий бяслагны үйлдвэр ашиглалтад орсон.
  20. 1783 онд Испани улс Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
  21. 1488 онд Бартоломей Диас Африкийн өмнөд хязгаар Сайн Итгэлт Хошуунд хүрэв.
  22. 1451 онд Османы эзэнт гүрний султан Мурад II нас нөгчиж, хүү Мехмед II залгамжлав.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.134 Bayarlalaa unuudur soninii hamt olond ta bvhnii niitelsen medeeleliig unshsanaar olon hvn mash ih medeelelig awch chadaj bgaa shvv