Хотын гудамж замуудад үүссэн хальтиргаа гулгааг арилгана

2016 оны 02 сарын 02

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, хотын гудамж замуудад үүссэн хальтиргаа гулгааг арилгах талаар хэлэлцлээ.

Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачааллыг бууруулах  зорилгоор хальтиргаа гулгаа ихтэй гудамж замуудыг нэг бүрчлэн шалгаж хальтиргаа гулгааг цэвэрлэх шаардлагтай байгааг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас танилцууллаа.

Энэ хүрээнд  сар шинийн баяраас өмнө нийтийн эзэмшлийн зам талбай болон ялангуяа гэр хорооллын гудамж замууд, сургууль, цэцэрлэгийн орчмын зам талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг  бүрэн хангаж  ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болго

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД