Баярын өдрүүдээр нийт 644 автобус үйлчилгээнд явна

2016 оны 02 сарын 02

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна. 

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.

Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Түүнчлэн хот дотор таксины үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД