”Монголын эдийн засгийн чуулган” ирэх сарын 30-31-ний өдрүүдэд болно

2016 оны 02 сарын 02

Монголын эдийн засгийн чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн чуулганыг 2016 оны гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулган нь “Сургамж, сорилт, шийдэл” уриан дор зохион байгуулагдана. Тус чуулганд жилд дунджаар 1000 гаруй иргэний нийгэм, төрийн захиргааны болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцон өргөн сэдвээр санал бодлоо солилцдог ба нийгмийн олон талт төлөөллийг оролцуулдаг.

Тухайлбал, энэ жил урт хугацааны бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, бизнесийн орчин зэрэг эдийн засаг нийгмийн бүхий л чухал сэдвүүдийг хамрах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД