Өнгөрсөн сард нийт 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

2016 оны 01 сарын 26

Монголбанкны гаргасан судалгаагаар арилжааны банкууд 2015 оны арванхоёрдугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3433.0 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 77105-д хүрчээ. Тухайлбал, тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.9 нэгж хувиар, оны эхнээс 26.0 нэгж хувиар буурсан байна.

Мөн тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.5 хувь буюу 2591.0 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 22.6 хувь буюу 777. 1 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 1.9 хувь буюу 64.8 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.

Харин ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.7 хувь нь төгрөгийн зээл, 1.3 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь өнгөрсөн сарын байдлаар 1.9 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД