Зам тээврийн ослын 367 дуудлага иржээ

2016 оны 01 сарын 26

Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 419  дуудлага бүртгэгдэв. Үүнээс зам тээврийн ослын 367 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 16 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 23 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, явган зорчигчдод зам тавьж өгөх, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД