Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 21 зүйл: Амьдралын боломж тааруу 7 өрхөд туслах аян явагдана

2016 оны 01 сарын 26

Нэгдүгээр сарын 26 

  1. Өнөөдөр бол жилийн 26 дахь өдөр.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 17, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс доройтох муу өдөр гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2009.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 305.60, вон 1.67 төгрөг байна.
  5. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч орон нутгийн иргэд ашиг хүртэх нь бага байгаа тул "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх" төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн танилцуулга 14.00 цагт Монгол -Японы төвд болно.
  6. 14.00-17.00 цагт Шангрила зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д Монгол улсад 2015-2018 онд хэрэгжих UN-REDD үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээ болно.
  7. УБТЗ Зам засварын машинт станцийн залуучууд нэгдэж Чингэлтэй дүүргийн 15-р хорооны амьдралын боломж муутай 7 өрх айлд түлшний мод болон нүүрсээр туслах сайн үйлсийн аян зохионо.
  8. БСШУЯ-наас зохион байгуулж буй монгол дууг гадаадад сурталчлах, дуугаар Монголын соёлыг танилцуулах зорилготой "Монгол дуу дэлхийд" уралдааны талаарх хэвлэлийн бага хурал БСШУЯ-ны байранд 11.00 цагт болно.
  9. 10.00 цагаас АУИС-ын 202 тоот танхимд НМХГ, Анагаахын шинжлэх ухааны НАСС, Монголын шүдний мэргэжлийн холбоотой хамтран, шүдний эмнэлэгийн цацрагтай ажиллагчдад зориулан "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, эмнэлзүйн практикт хэрэглэгдэх рентген оношилгооны тухай" сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгуулна.
  10. ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хурал 14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд болсон айлчлал, уулзалтуудын товч тайлан, АСЕМ-тай холбоотой мэдээлэл хийх аж.
  11. 10.00 цагт Нийслэлийн төр захиргааны “Хангарьд ордон”-ы 14 давхрын их танхимд “Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийн тайланг тавьж, хаалтын арга хэмжээг зохион байгуулна.
  12. Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам" олон улсын зөвлөлгөөн Шангри-ла зочид буудалд үргэлжилнэ.
  13. 08.30 цагт Унгар Улсын Батлан хамгаалахын сайд Истван Смичско Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллана. Тэрээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой хамтын ажиллагааны уулзаж ярилцана.
  14. 1952 оны энэ өдөр Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан таалал төгсчээ.
  15. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Энэтхэг улсын Улс тунхагласны баярын өдөр.
  16. Түүнчлэн Угандагийн Чөлөөлөлтийн баярын өдөр юм байна.
  17. 1984 онд Хятадын алдарт төгөлдөр хуурч Вү Циан мэндэлжээ.
  18. Мөн 1947 онд Английн химич, академич Лес Эброн мэндэлж байжээ.
  19. 2015 онд Либби Лэйн Английн Сүмийн анхны эмэгтэй хамба ламаар томилогджээ.
  20. 2015 онд АНУ-ын зүүн хойд бүсээр асар их цасан шуурга болж, гамшгийн хэмжээнд хүрч байжээ.
  21. 2001 онд Энэтхэгийн Гужарат дүүрэгт болсон газар хөдлөлтийн улмаас 20 гаруй мянган хүн нас барж байжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД