АНУ-ын Фулбрайтын тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

2016 оны 01 сарын 26

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь магистерийн зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 150 гаруй оронд хэрэгжиж байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь Монголд 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 4-5 оюутан хамрагддаг байсан. 2011 оноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарсан хоёр дахь Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамруулж байна. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун нь хөтөлбөрөө эхлүүлдэг. АНУ дахь мастерын хөтөлбөрүүдийн дийлэнх нь 1-2 жил үргэлжилдэг.

Тэтгэлэгийн хэмжээ:

- Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);

- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;

- Сургалтын төлбөр: Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;

- Хөтөлбөрийн удиртгал уулзалт: Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;

- Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;

Судлах чиглэлүүд:

Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэндийн судалгаа чиглэлээр зарлагддаг.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:

1. Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин сууж байх;

2. Доод тал нь 1.5 жилийн ажлын туршлагатай байх;

3. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэгтэй байх);

4. Англи хэлний чадвар сайтай байх (IBT-ын 90, Institutional TOEFL-ын 575 болон түүнээс дээш оноотой байх);

5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу).

Фулбрайтын хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхмуудыг дагана уу:

1. Фулбрайтын өргөдлийн маягт бөглөх:

Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.

2. тодорхойлох захидал бүрдүүлэх: Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана уу:

Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авах ба Монгол хэлнээс нотариатаар хөрвүүлсэн баталгаат хуулбарыг зөвшөөрнө.

3. Эссэ: Англи хэл дээрх та яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараа юу хийхийг хүсэж байгаа талаар товч буюу хоёр хуудаснаас уртгүй эссэ хавсаргана уу.

4. Боловсрол: Их дээд сургуулийн дипломын баталгаат хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана уу. (Эх баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хүлээн авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул баримт бичгийн эх хувийг явуулахгүй байхыг хүсье)

5. Өргөдлийг Элчин сайдын яамд зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

- Зарлалыг анхааралтайгаар, бүрэн гүйцэд уншиж танилцах;

- Өргөдлийг Англи хэл дээр, электрон хэлбэрээр бүрэн зөв бөглөсөн байх;

- Өргөдлийн маягт дээрх бүх л асуултад хариулсан байх. Бүрэн гүйцэд бөглөөгүй өргөдлүүдийг техникийн хувьд шалгуур хангаагүй гэж үзнэ. Бүх асуултад хариулна уу. Хэрвээ өөрт холбогдолгүй асуултад гарвал N/A гэж бичнэ үү;

- Өргөдлийг компьютер дээр бөглөсөн байх. Гараар бичсэн өргөдлийг тэнцээгүйд тооцно;

- Эссэ нь таны өөрийн санааг тусгасан таны ажил байх ёстой. Өргөдлийг хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил/санааг зохих ёсоор тэмдэглэх;

- Өргөдлийн эссэний хэсгүүдийн үг болон тэмдэгтийн тоог анхаарна уу. Тус хязгаарын дотор хариултаа багтаан бичиж өгөх ёстой юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.120.235 Ок