Олон нийтийн цагдаагаар 39 иргэн ажиллана

2016 оны 01 сарын 22

Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан орон тоонд багтаан олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулж, тэнцсэн 39 иргэнийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд сургалтад хамруулж, гэрчилгээ гардуулав.

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дүүргүүдийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн цагдаагийн хэлтсүүдийн хариуцсан хороодод томилох бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллуулах юм гэж Улаабаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД