Энхийн шагналтнууд өнөөдөр тодорно

2016 оны 01 сарын 21

“Дэлхийн энхийн их наадам” ТББ, Монгол Улс дахь энхтайвны байгууллагуудын нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн хамгийн дээд шагнал болох "Энхийн шагнал" ёслолын арга хэмжээ болно. Энэхүү шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан эв нэгдэл, энхийн төлөө бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнд олгодог байна. 

Анхны “Энхийн шагнал”-ыг 2011 онд Монгол Улсын Онц бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Дагвын Цахилгаан хүртэж байв.  

“Дэлхийн энхийн их наадам” ТББ удаахь шагналаа 2012 онд Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнд оюуны их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж гардуулжээ. Энхийн шагнал”-ын гурав дахь эзнээр 2013 онд төр, нийгмийн нэрт зүтгэл, УИХ-ын гишүүн Цэндийн Нямдорж тодорсон байна. 

Мөн өнгөрсөн онд “Энхийн шагнал”-ын дөрөв дэх эзнээр “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн, Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун тодорсон юм. Түүний Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдүүд, тэр дундаа өнчин, гэр оронгүй тэнэмэл хүүхдүүдийн төлөө маш их бүтээлч ажил хийж байгааг үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.

“Энхийн шагнал” хүндэтгэлийн цомыг уран барималч Д.Баттөмөр энх тайван, амар амгалан, эв эеийн бэлэг тэмдэг болсон “Алунгоо эх” дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн тэвэрч байгаагаар дүрслэн урлажээ. Энэхүү урлагийн бүтээл нь түүх, уламжлалт өв соёл, энх амгалан, сайн сайхныг эрхэмлэн дээдэлж, эх дэлхийгээ хайрлаж буй “Эх” хүнтэй зүйрлэсэн бэлэгдлийг агуулсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД