Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд тодорно

2016 оны 01 сарын 22

Нэгдүгээр сарын 22

  1. Өнөөдөр бол жилийн 22 дахь өдөр.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -27 хэмийн хүйтэн бол шөнөдөө -33 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 13, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин жаргал ирэх сайн өдөр гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2010.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 25.50, юань 305.30, вон 1.66 төгрөг байна.
  5. 09.30 цагт УБЦТСүлжээ ТӨХК Зүүн түгээхийн төв байранд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй "Эрүүл - Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага - 2015" шалгаруулах болзолт уралдааныг шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох гэж байна.
  6. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, багш, албан хаагчидтай уулзаж, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг өөрчлөх талаар үүрэг чиглэл өгч ажиллана. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах "Жанжин" клубт 11.00 цагаас болно.
  7. Нийслэлийн биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн багш арга зүйчдийн сургалт өнөөдөр дуусна. Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн урлага, спортын зааланд явагдаж байна. 
  8. 09.30-13.00 цагт "ХИЧЭЭЛИЙН НЭГ ӨДӨР БА ХӨГЖӨӨНТ ТОГЛООМ" сургалт ЕБС, тусгай сургууль, цэцэрлэгүүдийн багш, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулагдана.
  9. Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах "Сайдын нэрэмжит" 4 дэх удаагийн уралдаан өглөө 08.30 цагаас АТҮТ-ийн хурлын зааланд эхэлнэ.
  10. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Польш улсын Өвөө нарын баяр болж байгаа юм байна.
  11. Мөн өнөөдөр бол Украины эв нэгдлийн өдөр юм байна.
  12. 2015 онд Донецк хотын троллейбусны ойролцоо дэлбэрэлт болж 13 гаруй хүн амь насаа алджээ.
  13. 2006 онд “Хар мамба” буюу Коби Брайнт Тронтогийн эсрэг тоглолтонд 81 гоол оруулж, NBA-гийн түүхэн дэх нэг тоглолтонд хамгийн их оноо авсан хоёр дахь тамирчнаар тодорч байжээ.
  14. 1987 онд Филиппиний аюулгүй байдлын хүчнийхэн 10-15 мянган жагсагчдын эсрэг гал нээж, 13 хүний аминд хүрчээ.
  15. 1957 онд  Израйль улс Баруун Азийн Арабын хойг ба Африк тивийн зүүн хойд хэсгийн хооронд орших хойг болох Синайн хойгоос татгалзаж байжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД