”Өдөрт шинээр 100-150 орчим автомашинд улсын дугаар олгож байна”

2016 оны 01 сарын 21

Нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг хуучин 22-ын товчооноос урагш 1.5 км зайд хуучин 22-ын товчооноос урагш 1.5 км зайд орших, шинээр байгуулагдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлсэн. Тус цогцолборт шинээр авто машин, тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, импортоор оруулж ирж байгаа иргэд Авто худалдааны цогцолборт бүртгэлээ хийлгэж, татвар, даатгалдаа хамрагдан, улсын дугаар авах зэрэг үйлчилгээг авдаг болоод байгаа юм. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалан хэлэхдээ "Авто худалдааны цогцолбор нь авто тээврийн үйлчилгээний стандартад заасны дагуу баригдаж, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг иргэд нэг дороос авах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тус цогцолборт байгаа манай салбар дээрээс өдөрт шинээр 100-150 орчим тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгож байгаа" гэлээ.

Мөн түүнчлэн иргэд өөрсдийн унаж яваа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, ялгаруулж байгаа утааны хэмжээ нь стандарт зааснаас давсан эсэхийг шалгуулахаар заавал жилд 1 удаа гэлтгүй автомашинаа үзлэг оношилгоонд тогтмол оруулдаг болж байгаа аж. Харин  үнэ тарифын хувьд 1 удаагийн үзлэгийн НӨАТ орсон үнэ 11,000 төгрөг байдаг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
45.49.23.232 bitgii hudlaaa buraad bai chi nomergui bitgii hel nomertoi chuu ai 20-45 bval ih yum heniig huurah geed bgaan ats ve
45.49.23.232 bitgii hudlaaa buraad bai chi nomergui bitgii hel nomertoi chuu ai 20-45 bval ih yum heniig huurah geed bgaan ats ve