Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Өнөөдөр бол АНУ-ын Шувууны эрхийг хамгаалах өдөр

2016 оны 01 сарын 05

Нэгдүгээр сарын 05

  1. Григорийн тооллын жилийн 5 дахь өдөр.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 26, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, жаргал үргэлжид ирэх сайн өдөр гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1999.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.20, юань 307.50, вон 1.68 төгрөг байна.
  5. Онцгой байдлын ерөнхий газраас НҮБХХ-тэй хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулах нь" үндэсний семинарыг зохион байгуулж байна. Семинарийн нээлт 09.00 цагт Корпорэйт Конвеншн центр, "Улаанбаатар" танхимд болно.
  6. 12.00 цагт ЕБС-ийн волейбол, сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг" нийслэлийн шигшээ тэмцээний албан ёсны сугалааг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын "Хангарьди ордон"-д зохион байгуулна.
  7. 11.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-тай хамтран тус дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энх тулга” хүнсний дэлгүүрийн гадна талбайд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана.
  8. Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн цэргийн бүртгэл эхлэж байгаатай холбогдуулан 10.00 цагт цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсгийн хурал НЗДТГ-ын А танхимд болно.
  9. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1938 оны энэ өдөр Испанийн эзэн хаан Хуан Карлос мэндэлж байжээ.
  10. 1759 онд АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон нь Марта Дандриж Кюститэй гэрлэсэн.
  11. Түүнчлэн 1970 оны энэ өдөр Германы физикч, Нобелийн шагналтан Макс Борн таалал төгсчээ.
  12. Өнөөдөр бол АНУ-ын Шувууны эрхийг хамгаалах өдөр.
  13. 1990 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Beast хамтлагийн гишүүн Yang Yoseob мэндэлжээ.
  14. 1975 онд Австралийн Тасманы Тасман гүүр их хэмжээний хүдэр тээвэрлэсний улмаас нурж, 20 хүн нас барж байжээ.
  15. 1974 онд Перугийн Лимад хүчтэй газар хөдөлж 6 хүн нас барж, зуу зуун байшин нуржээ.
  16. 1933 онд Сан Францискогийн “Golden Gate" гүүрийг барих ажил эхэлжээ.
  17. 1925 онд Nellie Tayloe Ross АНУ-ын анхны эмэгтэй амбан захирагч болж байжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД