Дарханы хамгийн өндөр барилгыг бүрэн камержуулжээ

2016 оны 01 сарын 04

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 16 давхар барилгад 20 хяналтын камер байрлуулжээ. Энэхүү ажлыг тус багаас сонгодон Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаа Х.Батбаяр санаачлан өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн аж.

Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хэлэхдээ "Иргэд, оршин суугчдын аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцөлийг хангасан энэ ажил нь цаг үеэ олсон шинэ санаачлага боллоо" хэмээн онцолжээ. 
 Байрны дотор давхар бүрт, мөн гадна талд байрны дөрвөн буланд тус бүр нэг камер байршуулжээ. Мөн камерын хяналтын системийн 24 цагийн байнгын ажиллагааг хангах, хянах үүргийг тус байрны СӨХ болон оршин суугчдын удирдах зөвлөл, багийн цагдаагийн хэлтэс хариуцан ажиллах юм байна. Уг ажилд нийт 6 сая гаруй төгрөгийн санхүүжилт шаардагдсан байна. 


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД