Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Ах дүү Гриммийн нэг Якоб Гримм 1785 оны энэ өдөр мэндэлжээ

2016 оны 01 сарын 04

Нэгдүгээр сарын 04

  1. Григорийн тооллын жилийн 4 дэх өдөр.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 25, шар хулгана одтой, хөхөгчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, нүд бүрэлзэн улцайх муу өдөр гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1997.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.40, юань 307.30, вон 1.68 төгрөг байна.
  5. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2010 онд Одоогийн дэлхийн хамгийн өндөр байшин Бурж Халифа албан ёсоор нээгдсэн.
  6. Өнөөдөр бол Мьянмарын Тусгаар тогтнолын өдөр.
  7. 1785 оны энэ өдөр Ах дүү Гриммийн нэг Германы хэл судлаач, үлгэрч Якоб Гримм мэндэлж байжээ.
  8. Мөн 1960 оны энэ өдөр Нобелийн шагналтан, Алжирийн философич Альбер Камю таалал төгсчээ.
  9. 1982 онд Аргентины хөлбөмбөгчин Paulo Ferrari мэндэлжээ.
  10. 2013 онд Филлипинд нэгэн буутай залуу найман хүний аминд хүрчээ.
  11. 2007 онд АНУ-ын конгрессийн 110 дахь хурал болж, Америкийн түүхэн дэх хамгийн анхны Танхимын дарга болох  Nancy Pelosi сонгогджээ.
  12. 1999 онд Америкийн үндэсний бөх байсан Миннесотагийн захирагчаар сонгогдож тангарагаа өргөжээ.
  13. 1972 онд Rose Heilbron Английн хамгийн анхны эмэгтэй шүүгч болж байжээ.
  14. 1970 онд Хятадын Тонхай хотод 7.7 баллын хүчтэй газар хөдөлж 150 мянга гаруй хүний амийг авч оджээ.
  15. 1959 онд “Луна” сансрын хөлөг Сартай ойр очсон анхны сансрын хөлөг онгоц болжээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД