УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ

2015 оны 12 сарын 30

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, өөрт нь хандан захидал ирүүлсэн иргэн Ш.Чулуунбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2015 оны гуравдугаар сарын тавны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монголбанктай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн гээд энэ асуудлын дараа Монголбанкинд ажиллаж байсан Ш.Чулуунбаатар гэдэг залуугаас захидал ирснийг дуулгалаа. Ш.Чулуунбаатар захидалдаа, эрхэм гишүүний олон нийтэд цацсан мэдээлэлтэй холбогдуулан өөрийг нь буруутган ажлаас нь түдгэлзүүлээд зогсохгүй Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа талаар дурдсан байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголбанкны мэдээллийг задруулсан хэмээн буруутгагдаад буй Ш.Чулуунбаатарыг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй хэмээгээд энэ асуудлаар прокурорт хандана гэдгээ дуулгалаа. Тэрбээр мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД