Гвиней улс эболагийн тархалтыг зогсоосноо мэдэгджээ

2015 оны 12 сарын 30

Өнгөрсөн онд маш хүчтэй тархсан эбола вирусээс 11 мянган гаруй хүн нас барсан билээ.Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 29-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Гвиней улсад Эбола вирусын халдварт өвчний тархалт зогссоныг мэдэгдсэн байна. Учир нь хоёр жилийн өмнө Эбола вирусын халдвар гарч байсан Гвиней улсад одоо халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй бөгөөд хамгийн сүүлийн эбола вирусээр халдварласан хүнийг 42 хоногийн өмнө илрүүлж байжээ. Тиймээс Гвиней улс өнөөдрөөс эхлэн 90 хоногийн турш тус вирусын халдварын тандалтыг явуулах юм байна.

Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийг хариуцсан захирал Мацидисо Мойти хэлэхдээ “2013 оны сүүлчээр энэ вирусын халдвар асар богино хугацаанд тархсан. Халдварын голомт болж байсан Африкийн гурван улсад вирусын халдварын тохиолдол анх удаа шинээр бүртгэгдсэнгүй” гэлээ.

Мөн түүнчлэн Либер улс ирэх нэгдүгээр сард вирусын халдварыг бүрмөсөн устгахад ойрхон байгаа бол Сьерра Леон өнгөрсөн арваннэгдүгээр сард халдварын тархалтыг бүрмөсөн зогсоосноо мэдэгдсэн аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД