Энхийг сахиулагчид орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг баярлуулжээ

2015 оны 12 сарын 30

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баярын өдрөөр 126 хүүхдэд өөрсдийн бэлтгэсэн бэлгийг өглөө. Орон гэрээсээ дайжсан иргэдийн хуаранд амьдарч буй хүүхдүүдээс 126 хүүхдийг онцлон тэдэнтэй хамт зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, гарын бэлгээр урамшуулсан нь энэ юм.

Энэ үеэр энхийг сахиулагчид Дотоодын дүрвэгсэдийн хуарангийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гараа хэрхэн зөв угааж хэвших талаар хичээл зааж, тэдний дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамтран дуулж, бүжиглэлээ. Мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс энэ үеэр “Зул сарын баяр бол жилд ганцхан тохиох хамгийн сайхан баяр. Энэ өдрийг хүүхдүүд та бүхэнтэй хамт тэмдэглэн өнгрүүлж байгаадаа баяртай байна. Өмнөд Судан улсад энх тайван тогтож, хүүхдүүд та бүхэн дараа жилийн зул сарын баяраа өөрсдийнхөө нутаг, гэр бүлдээ тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.125 Ганц л гэсэн гэрэл гэгээтэй мэдээ Байна )))Баяр хvргэееее
202.126.89.199 баяр хүргье, энхийг сахиулагч охиддоо.Та нарта шинэ жилийн мэнд хүргье.Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.