3 улсын 17 дахь удаагийн цас мөсний баяр болжээ

2015 оны 12 сарын 30

Монгол, Орос, Хятад олон улсын 17 дахь удаагийн цас мөсний баяр, 12 дахь удаагийн олон улсын “Манжуурын мисс” тэмцээн энэ сарын 23-24-ны өдрүүдэд Манжуур хотноо зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатар, Засаг даргын зөвлөх Х.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд, тус сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр нар оролцжээ. “Манжуурын мисс” тэмцээн энэ жил анх удаа "Гоёмсог элчин" нэртэйгээр зохион байгуулагдаж Монгол, Орос, Хятад гурван орны 58 гоо бүсгүйчүүд оролцож өөрийн орны соёлыг түгээв. Мөн тус тэмцээн “Хэн нь хөөрхөн бэ?” хэмээх сүлд дуутай болсон байна. Гурван улсын төлөөлөгчид Манжуур хотын удирдлагуудтай уулзаж хөрш зэргэлдээ улс хотуудын хамтын ажиллагааны тухай болон Манжуур хотын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн Монгол, Орос, Хятад олон улсын 17 дахь удаагийн мөс цасны баярын нээлтэнд оролцлоо.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД